Зорилго
Москва хотын хүүхдийн яаралтай түргэн тусламж, гэмтэл согог судлалын институтэд хүнд мэс засалд орсон хүүхдүүд, асран хамгаалагч нарт эмнэлгийн тусламжийг орчин үеийн техник, технологи ашиглан видео хяналтын камерийн тусламжтай хяналт тавих болон уридчилан сэргийлэх арга хэмжээг авах.
Шийдэл
Уг эмнэлэг нь эмнэлгийн үйл ажиллагаа болон аюулгүй байдалд зориулан сүлжээнд суурилсан видео хяналтын систем суурилуулах шийдвэр гаргасан. Тус эмнэлгийн high-tec тоног төхөөрөмжийг суурилуулсан Eco-Prog-ын санал болгосноор Axis Communication-ы сүлжээний камерийг хэрэглэхээр шийдвэрлэжээ. “Бид Axis-тай хамтран ажиллахаасаа өмнө тэдний дижитал сүлжээний камерийн чадварыг мэддэг байсан ” гэж EcoProg-ын аюулгүй байдал, системийн хэлтэсийн Андрей Боробёов хэлсэн. “Энэ нь онцгой газарт зориулсан цогц зорилт байсан ба бидэнд эмнэлгийн шаардлагад нийцсэн найдвартай, баталгаатай төхөөрөмж хэрэгтэй болсон”. Аналог камерийн оронд сүлжээний камерийг сонгосон учир нь IP камер нь уян хатан, чанартай, хэрэглэх ба суурилуулхад хялбар байдаг. |
IP камерийн гол давуу байдал нь чанар юм.
Сүлжээний камер нь шинэ нарийвчлал бий болгодог: Өндөр хэмжээст камераас ирсэн зургийг өсгөснөөр жижиг зүйлийг нарийвчилж харж чаддаг, харин Аналог TV камерийн зургийг өсгөхөд замхарч сарнидаг.
High Definition сүлжээний камер нь энэ төрлийн аналог камераас 4 дахин илүү талбайг хардаг. Энэ нь видео хяналтын системын хүчин чадлыг алдагдуулалгүй камерийн тоог цөөлөх боломжийг олгодог.
видео хяналтын систем судлаачид доорх давуу талыг тайлбарласан:
- ажиллагаа: дижитал видео мэдээлэл нь сүлжээний кабель эсвэл fiber optic шугамаар мэдээллээ дамжуулдаг, энэ нь маш бага хугацааны алдагдалтай байдаг ба үүнд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж өсгөгч, дамжуулагч гэх мэт төхөөрөмжүүд шаардлагагүй.
- Тогтвортой байдал: хэрвээ аналог видео системийн бичигч төхөөрөмжид доголдол илэрвэл, 8 эсвэл 16 сувгийн систем бүгд нэгэн зэрэг саатдаг, харин IP технологи бүхий камерийн системийн аль нэг камер нь доголвол бусад камер болон төхөөрөмжид нөлөөлдөггүй.
|
“Шинэ үеийн видео хяналтын системын тусламжтай бид өвчтөнг хянах, эмчилгээг нэмэгдүүлэх мөн
түргэн тусламж үзүүлж байна”
Доктор Леонид Рошил, хүүхдийн яаралтай түргэн тусламж , гэмтэл согог судлалын институт |
Сигналын тогтвортой байдал: дижитал сигнал нь холболтын шугамаар мэдээлэл дамжуулж байх үедээ ямар нэгэн дүрсийн гажилт байдаггүй ба оптик кабель нь өндөр хүчтэй соронзон оронгоос хамгаалагдсан байдаг.
- Шинэчлэх боломж: оптик кабель нь шинэ үеийн технологи бөгөөд олон тооны камерийн мэдээллийг дамжуулах боломжтой.
- Үр нөлөө: төхөөрөмжийн тоо мэдэгдэхүйц багасна, овор багатай төхөөрөмж ашигласнаар орон зай хэмнэхээс гадна бичлэгийн хадгалах хэмжээг ихэсгэж чадсан.
Үр дүн
“шинэ үеийн видео хяналтын системийн тусламжтай бид өвчтөнг хянах, эмчилгээг нэмэгдүүлэх мөн түргэн тусламж хэрэгтэй байгаа хүүхдэд нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлэж байна ” гэж хүүхдийн яаралтай түргэн тусламж, гэмтэл согог судлалын институтын доктор Леонид Рошил хэлсэн. “Хүнд гэмтэлтэй болон хагалгааны дараах эдгэрч байгаа хүүхдүүд их эмзэг байдаг. Бид түргэн, шуурхай, найдвартай, чанартай эмнэлгийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлэх хэрэгтэй болдог ”. Анзаарахгүй байж болохгүй, Axis хяналтын камер нь эмнэлгийг хянах болон камераас мэдээлэл авах бололцоог олгож өгч байна. “Манай ажилчид эмнэлгийн барилгыг байнга хянах нь хяналттай, аюулгүй байдаг ” гэж доктор Рошил хэлсэн.
Өвчтөнг хянах
EcoProg нь эмнэлгийн тусгай хэрэглээний видео хяналтын системд зориулж нийт 119 ширхэг Axis сүлжээний камер болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан. Сүлжээний камерийг сувилагч завгүй үед өвчтөнг хянаж байхаар тасалгаа бүрт суурилуулсан. Өвчтөн бүрт сувилагч дуудах систем байнга идэвхитэй байдаг ба сувилагчын хяналтын дэлгэцэнд түргэн тусламж хэрэгтэй өвчтөнөөс дохио ирнэ. Үүний тусламжтай сувилагч аль тасалгааны өвчтөнд тусламж хэрэгтэй байгааг хялбар мэдэх боломжтой. Ялангуяа хэд хэдэн дуудлага зэрэг ирхэд тустай байдаг. Энэ нь нэн даруй түргэн тусламж хэрэгтэй өвчтөнг тодорхойлход хэрэгтэй. Мөн камер нь тасалгаанд суурилсан дууны мэдрэгчтэй холбогддог. |
Дуу мэдрэгч идэвижхэд сувилагчийн постонд дуу болон дүрсэн мэдээлэл очдог. Жишээ нь: хэрвээ хүүхэд уйлж эхлэхэд сувилагч дохиог хүлээн авч өвчтөнд эмнэлгийн арга хэмжээ авна. Мөн өвчтний тасалгаанд микрофон суурилуулснаар өвчтөн, эмч хоорондоо харилцах боломжийг олгосон.
Аюулгүй байдал
Эмнэлгийн хяналтын камерйин систем нь нийт 93 камер (Axis 214PTZ, Axis 216FD, Axis 212PTZ, Axis 211, Axis 225FD, Axis 233D) мөн 292 сүлжээний видео декодер зэргийг ашигладаг.
EcoProg дотор, гадна, коридор, лобби, орох, гарах хэсэг цахилгаан шат гэх мэт хэсгүүдэд суурилуулсан. Камерууд нь хөдөлгөөний болон дохиоллын системд холбогдсон ба 30 секундын өмнө бичиж эхлэх горимд тохируулсан. Энэ нь хөдөлгөөний болон тохиоллын мэдрэгч идэвхижхэд хөдөлгөөн илэрхээс 30 секундын өмнө дижитал бичигч автоматаар бичиж эхэлнэ.
Жишээ нь: хяналтын хэсэгт хөдөлгөөн илэрвэл хөдөлгөөн мэдрэгчээс камерт мэдээлэл бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн мэдээллийг камер хүлээн авч дүрсэн мэдээллийг харуулын хэсэгт дамжуулдаг. Бүх бичигдсэн дүрс нь программд тохируулсан өдөр хүртэл архивлагдах боломжтой.
|