Зaйн оношлогооны төхөөрөмж

Хэт улаан туяаны термограф нь халуунтай хүнийг таньж олох боломжийг бүрдүүлж өгдөг. Хэт улаан туяаны оношлогооны камер нь вирусийн гаралтай өвчнүүд болох гахай, шувууны томуу, мөн бактериар үүсгэгддэг өвчин SARS туссан эсвэл нян тээж байх магадлалтай халуунтай хүнийг таньж өвчний тархалтыг хязгаарлахад тусалдаг.

Олон улсын аялал жуулчлал, эдийн засгийн шилжих хөдөлгөөнийг дагаад дэлхийн хүн амыг халдварт өвчний аюулаас хамгаалах дэс дараатай, шуурхай, үр дүнтэй бодлого хэрэгтэй болж ирсэн. Халуунтай хүн өвчний халдвар авсан байх магадлал өндөр байдаг. Шувууны томуу H1N1, амьсгалын замын цочмог хам шинж өвчин SARS хэдхэн жилийн өмнө маш хүчтэй дэгдэж хүн амын эрүүл мэндийг хамгаалах байгууллагууд халуунтай хүнийг илрүүлж олох зайн оношлогооны шуурхай, хялбар аргыг хайж эхэлсэн.

FLIR нь тухайн орчны температураас шалтгаалж хүний температур өндөр заасан гэж үзвэл хэвийн хэмжээнээс өндөр халуунтай этгээдийг хэвийн дулаантай орчинд тодорхой хугацааны турш байлгаад дахин шалгаж баталгаажуулдаг. Олон хүнийг зэрэг шалгахад FLIR- ийн АТС технологийг ашиглан хэвийн температур 38°С гэж зааж өгөөд үүнээс өндөр дулаан ялгаруулж буй хүнийг хурдан хугацаанд илрүүлж олж болно.

Жишээ нь. бүх хүмүүс хүйтэн эсвэл халуун орчинд хамт байж байгаад гарч ирлээ гэвэл тэдний биеийн температур хэвийн хэмжээнээс халж эсвэл хөрсөн байна. Халуунтай хүнийг олохын тулд хүмүүсийг хооронд нь харьцуулснаар алдаагүй зөв хяналт хийж чаддаг. Энэ бол FLIR-ийн АТС технологийн чадвар юм.

FLIR IR камерууд өнгөтөөр дүрслэх, температурын далайцыг харуулах функцтэй ба тодорхойлсон температураас хэтэрвэл дуут дохио өгч анхааруулдаг. Энэ функц нь хяналтын операторт эмнэлгийн нарийн шинжилгээнд хамруулах шаардлагатай хүнийг олоход тусалдаг.

Мөн тухайн орчны температурыг тооцоолж дуут болон дүрст анхааруулга өгдөг

Дарааллаар шалгах тохиолдолд хүн камерын өмнө тодорхой зайд зогсоно Энэ нь линзнээс тухайн хүн хүртэлх зай ба 1-1:6 метр байхад болно. Камер хүний толгойн хэсгийг бүтэн харахаар байрлуулсан байх ба нүдний хоорондох дулааныг тодорхойлж чадна.

Хүн камер руу нэг секунд хүртэл хугацаанд л харахад хангалттай Энэ хооронд камер тухайн хүний нүдний хоорондох хэсгийн дулааныг тодорхойлдог. 

ТЕЛЕМЕДИЦИН

Алслагдсан аймаг, сумын эмнэлэгт байх өвчтөн тухайн эмнэлэгтээ нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламжийг тэр бүр авч чаддаггүй байсан үе нэгэнт ард хоцорчээ. Бид ЭМЯ, ЭМГ, Азийн Хөгжлийн Банктай хамтран Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлсэн “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-3” төслийн хүрээнд “Зайн оношлогоо”-ны системийн шийдлийг боловсруулж ажилжжлсан билээ. Үүний үр дүнд алслагдсан аймаг сумын өвчтөн иргэд нарийн мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө, оношийг цаг алдалгүй хүртэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын сургалт зөвлөгөөний хурдан шуурхай, зардал багатай, үр дүнтэй хийх гэх мэт олон давуу талуудыг хэрэглэгчид нээж өгсөн. Энэ төслийн хүрээнд эмнэлгийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож түргэн шуурхай, чанартай болж чадсан.