Дэлхий нийтээрээ сүлжээнд суурилсан шинэ эрин, шинэ технологи руу эрчимтэйгээр шилжиж байгаа өнөө үед та бүхэнд сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох IP камерийг танилцуулж байгаадаа баяртай байна.

Бид уг системийг зах зээлд тодорхойлж байдаг, дэлхий дахинд тархсан өөрийн 6 үйлдвэр, 18 салбар бүхий Шведийн “AXIS COMMUNICATION” компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг иж бүрдэл, цогцоор нь та бүхэнд санал болгож байна. “AXIS COMMUNICATION” компани нь дэлхийн дийлэнх улс, томоохон хот, зам тээвэр, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, төр засаг, аж үйлдвэр, хувийн хэвшил, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбаруудын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиглэлийн зах зээлд маш амжилттайгаар ажиллаж байгаа билээ.

J.P Freeman, Frost & Sullivan болон IMS Research компаниудын судалгаагаар “AXIS COMMUNICATION” фирмийг “Тэргүүний технологийг зах зээлд нэвтрүүлэгч”, “Дэлхийн зах зээлийг манлайлагч” хэмээн өргөмжилсөн нь тус фирмийг дэлхий хүлээн зөвшөөрсөнийг батлаж байна.

“AXIS COMMUNICATION” фирмийн IP камерийн давуу талууд болон өөрийн чадамж нь хэрэглэгч таны хүсэлт, шаардлагыг бүрэн хангахад зориулагдсан байдаг бөгөөд ашиглахад хялбар, дуу дүрсний өндөр чанартай, аливаа хяналтыг системээр нь шийдвэрлэх боломжтой юм.
 
IP камерийн гол давуу тал нь: Эрх бүхий хэдэн ч хүн гадаад, дотоод сүлжээний орчинд зэрэг хандаж хянах боломжтой. Ингэснээрээ байгууллагын үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, алдаа гарах магадлалыг бууруулах, урьдчилан сэргийлэх, элдэв санаатай болон санамсаргүй байдлаар үүссэн нөхцөлд байдалд өндөр чанарын видео дүрс, зурган баримт үлдээж чадахаараа ач холбогдолтой. Нэмэх, хасах, зөөвөрлөх, шинэчлэхэд хялбар, дуу, дүрс, бусад удирдлагын сигнал нэг утсаар дамждаг гэх мэтчилэн системийн болон техникийн хувьд олон давуу чанарууд бий.

“AXIS COMMUNICATION” фирмийн бүтээгдэхүүн нь цэвэр дижитал технологи дээр суурилагдсан байдагт манай компаний бүтээгдэхүүнүүдий гол ялгаа оршдог. Бид санал болгож байгаа бүх бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэгчээс шууд нийлүүлж баталгаат засвар болон бусад үйлчилгээг дотооддоо  бүрэн ханган ажилладаг.

“Миротек” ХХК нь дотоодын болон гадаадын орнуудад мэргэжил эзэмшин бэлтгэгдсэн, IP камерийн чиглэлээр дагнан ажилладаг хариуцлагатай, өндөр ур чадвартай боловсон  хүчнээр хангагдсан. Тус компани хэрэглэгчийн хүсэлтийн дагуу өөрсдийн судалгааг  (обьект тандалт) хийж оновчтой зөв шийдлийг гаргаж нээлттэй байх зарчмыг баримтлан ажилладаг.

Бид бүхний нэрийн хуудас болох дэвшилтэт шинэ технологи болон үйлчилгээ /сервис/-г Монголын банк санхүү, худалдаа үйлчилгээний салбар, төрийн болон хувийн хэвшилүүд хамрагдсан байдаг. Үүнд:

  • Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар
  • Замын Үүдийн Гаалийн Газар (Монгол Улс Хятад Улсын хилийн бүс)
  • Алтанбулагийн Гаалийн Газар (Монгол Улс ОросУлсын хилийн бүс)
    • Орхоны аймгийн Гаалийн газар
    • Улаанбаатар хотын Гаалийн салбар хороод
    • Хөдөө орон нутгийн 9 боомт, гаалийн салбар хороод
  • Чингис хаан нийсэх онгоцны буудал дахь Гаалийн хороо
  • Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын шинэ төв байр
  • Цагдаагийн Ерөнхий Газар
    • Төв аймгийн Зуунмод хотын Цагдаагийн хэлтэс
    • Орхон аймгийн Цагдаагийн хэлтэс
  •  Монголын Зэвсэгт хүчин
  • ХААН банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын бүх салбар, тооцооны төвүүд
    • Орон нутгийн 23 салбар
    • 70 орчим АТМ
  • Зоос банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын салбар тооцооны төвүүд
    • Орон нутгийн салбар тооцооны төвүүд
  • Анод банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын бүх салбар тооцооны төвүүд
  • Хас банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын салбар тооцооны төвүүд
  • Худалдаа Хөгжлийн банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын салбар тооцооны төвүүд
  • Хадгаламж банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын салбар тооцооны төвүүд
    • Орон нутгийн салбар
  • Чингис Хаан банк
    • Төв байр
    • Төв тооцооны төв
  • Капитал банк
    • Төв байр
    • Улаанбаатар хотын бүх салбар тооцооны төвүүд
    • Орон нутгийн салбар тооцооны төвүүд
  • Монгол Шуудан банк
    • Улаанбаатар хотын бүх салбар тооцооны төвүүд
  • Эрэл банк
  • Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк
  • Бороо Гоулд
  • Айванхоу Майнз
  • Монгол Газар компани
  • Дарханы Төмөрлөгийн үйлдвэр
  • МИАТ ХХК
  • “Нүхт Тур” ХХК
  • “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь “Катеринг Төв”
  • “А-Жет Лимитед” ХХК
    • Оффисын төв байр
    • “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь шатахууны терминал
  • Жаст Групп
    • Улаанбаатар хотын бүх  шатахуун түгээх станцууд
    • Газрын Тосны Бүтээгдэхүүний 1, 2-р агуулах
  • Магнай Трейд компани
    • Шатахуун түгээх станцууд
  • “Шунхлай Групп” ХХК
    • Улаанбаатар хотын бүх  шатахуун түгээх станцууд
  • Мобиком ХК
  • Ж Мобайл
  • Инкомнэт ХХК
  • Эс Ти Экс ХХК
  • ЗИГЗАГ компани
    • Засвар үйлчилгээ худалдааны 8 салбар нэгжүүд
    • Шинэ төв байр
  •  Эйртранс компани
  • Номин ХХК
    • Сүлжээ дэлгүүр
  • Боса сүлжээний дэлгүүр
  • Мөнх Замбала
    •  Бөөний Төв
    •  Замбала супермаркет
  • Хэт моторс ХХК
  • Очир ХХК
  • Blue Pearl зочид буудал
  • Level кафе
  • Ambassador оффис
  • ”Б Ц Трейд” ХХК

    зэрэг  байгууллагуудад иж бүрнээр нь нэвтрүүлж байгаа цорын ганц компани юм.